Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын Ерөнхий сайд асан Ли Көчян 68 насандаа таалал төгсөв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Хятадын Ерөнхий сайд асан Ли Көчян 68 насандаа таалал төгссөн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, Тэрээр өнгөрсөн жил тэтгэвэртээ гарах хүртлээ эрх баригч Хятадын Коммунист намын хоёр дахь хамгийн хүчирхэг хүн байсан юм.

Тэрээр өнгөрсөн пүрэв гарагт Шанхайд амарч байх үеэрээ гэнэт зүрхний шигдээс өвчнөөр нас барсан гэжээ.

Ли Көчяныг нас барсан явдалд Хятадын интернет хэрэглэгчид маш их гашуудаж байгаа бөгөөд нэг хүн "Манай гэрийн багана"-аа алдсантай адил байсан гэж сэтгэгдэл үлдээсэн байна.

Сингапурын Үндэсний Их Сургуулийн профессор Берт Хофман ВВС-ийн Newsday нэвтрүүлэгт хэлэхдээ "Тэр үнэхээр Хятадыг урагшлуулахын төлөө хичээж, нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй нээлттэй яриа хэлэлцээ өрнүүлсэн маш урам зоригтой нээлттэй хүн байсан" гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Чуулган 10.00 цагаас хуралдана
Чуулган 10.00 цагаас хуралдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд