Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 1 секунд

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 10 сургууль, 11 цэцэрлэг, ментор есөн сургуулийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь шилдээ шалгаруулж байна. Түүнчлэн сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ оноос эхлэн бусад сургуульд зөвлөн туслах эрх бүхий ментор сургуулийг шалгаруулж, урамшуулдаг болж буй юм.

Шагнал гардуулах үйл ажиллагааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нар нээж, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын чанар, менежментийг сайжруулах нь” сэдвээр илтгэл танилцуулав.

2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр индексийн V түвшинд үнэлэгдсэн 37 сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сургуулийн менежментийг сайжруулах” үйл ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээнд нийслэлийн 150 сургууль хамрагдахад дундаж нь 76.26 хувьтай байсан нь өмнөх оноос 3.76 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний нийслэлийн дундаж 90.8 хувьтай үнэлэгдсэн нь өмнөх оны үнэлгээтэй харьцуулахад 2.7 хувиар, дүүргүүдийн дундаж 1.6-4.2 хүртэлх хувиар тус тус өсжээ.

2023-2024 оны хичээлийн жилд 655 цэцэрлэгийн 4250 бүлэгт 130,902 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд, төрийн өмчийн 167, төрийн бус өмчийн 148 буюу ерөнхий боловсролын нийт 315 сургуулийн 10,968 бүлэгт 385,279 сурагч тус тус суралцаж байна.

Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэгүүд:

  1. Баянзүрх дүүргийн Х.Чимэдцэрэн эрхлэгчтэй 147 дугаар цэцэрлэг
  2. Баянзүрх дүүргийн С.Ариунбаяр эрхлэгчтэй 146 дугаар цэцэрлэг
  3. Багахангай дүүргийн С.Отгонтуяа эрхлэгчтэй 207 дугаар цэцэрлэг
  4. Баянзүрх дүүргийн О.Үүрийнтуяа эрхлэгчтэй 257 дугаар цэцэрлэг
  5. Сонгинохайрхан дүүргийн Д.Цэвэлмаа эрхлэгчтэй 91 дүгээр цэцэрлэг
  6. Багануур дүүргийн М.Нэргүй эрхлэгчтэй 235 дугаар цэцэрлэг
  7. Баянгол дүүргийн Я.Мөнхтуяа эрхлэгчтэй 242 дугаар цэцэрлэг
  8. Хан-Уул дүүргийн В.Дэлгэрмаа эрхлэгчтэй 121 дүгээр цэцэрлэг
  9. Сүхбаатар дүүргийн Г.Бурмаа эрхлэгчтэй 1 дүгээр цэцэрлэг
  10. Баянзүрх дүүргийн Д.Цэрэндулам эрхлэгчтэй 202 дугаар цэцэрлэг
  11. Хан-Уул дүүргийн Бямбаахүү эрхлэгчтэй “Маргаашийн одод” цэцэрлэг

Нийслэлийн шилдэг менежменттэй сургуулиуд:

  1. Налайх дүүргийн О.Оюунтуяа захиралтай “Эрдмийн оргил” цогцолбор сургууль
  2. Сүхбаатар дүүргийн Б.Хишигбаяр захиралтай 11 дүгээр сургууль
  3. Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар сургууль
  4. Баянгол дүүргийн Д.Цэцэгжаргал захиралтай “Наран” сургууль
  5. Баянгол дүүргийн О.Мөнхзаяа захиралтай “Сэтгэмж” цогцолбор сургууль
  6. Баянзүрх дүүргийн Ч.Уранбаяр захиралтай 88 дугаар сургууль
  7. Хан-Уул дүүргийн С.Оюун захиралтай 115 дугаар сургууль
  8. Сүхбаатар дүүргийн Б.Одхой захиралтай “Логарифм” сургууль
  9. Сүхбаатар дүүргийн Ц.Гэрэлмаа захиралтай тусгай боловсролын 25 дугаар сургууль
  10. Сонгинохайрхан дүүргийн Д.Бат-Отгон захиралтай 129 дүгээр сургууль

Нийслэлийн шилдэг менежменттэй, ментор сургуулиуд:

  1. Баянзүрх дүүргийн Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль
  2. Баянзүрх дүүргийн Б.Эрдэнэчимэг захиралтай 48 дугаар сургууль
  3. Нийслэлийн Ч.Ганбилэг захиралтай тусгай боловсролын 55 дугаар сургууль
  4. Чингэлтэй дүүргийн Ш.Оюунсүрэн захиралтай 23 дугаар сургууль
  5. Налайх дүүргийн Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургууль
  6. Хан-Уул дүүргийн Г.Цэлмүүн захиралтай “Хобби” сургууль
  7. Сүхбаатар дүүргийн В.Хоролгарав захиралтай 3 дугаар сургууль
  8. Сонгинохайрхан дүүргийн Г.Цагаанцоож захиралтай “Ирээдүй” цогцолбор сургууль
  9. Сүхбаатар дүүргийн Л.Цэнгэлмаа захиралтай 2 дугаар сургууль

Д.Ганбат: Мөрдөн байцаалтын нууцыг задруулж байгаа нь тухайн албан тушаалтнуудын асуудал. Мэдэх эрхтэй иргэдийн болон сэтгүүлчдийн асуудал биш
Д.Ганбат: Мөрдөн байцаалтын нууцыг задруулж байгаа нь тухайн албан тушаалтнуудын асуудал. Мэдэх эрхтэй иргэдийн болон сэтгүүлчдийн асуудал биш
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц