Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Наймдугаар сард 14 удаагийн нислэг үйлдэж, 3460 иргэнээ татан авна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг 

УОК-ын 27-р хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг наймдугаар сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг танилцуулсан юм. Түүний мэдээлснээр наймдугаар сард нийтдээ 14 удаагийн тусгай нислэг үйлдэж, ойролцоогоор 3460 иргэнээ татан авах урьдчилсан тооцоо гаргаад байгаа аж. Уг нислэгүүдэд:

  • БНСУ-аас иргэдээ татан авах УБ-Сөүл-УБ чиглэлийн нислэг- 3 удаа
  • Европоос иргэдээ татан авах УБ-Франкфурт-УБ чиглэлийн нислэг- 3 удаа
  • Япон улсаас иргэдээ татан авах УБ-Токио-УБ чиглэлийн нислэг- 2 удаа
  • Австрали улсаас иргэдээ татан авах Сидней чиглэлийн нислэг- 1 удаа
  • Энэтхэг, Вьетнам улсууд руу- 1
  • Турк улсаас иргэдээ татан авах Истанбул чиглэлийн нислэг- 1 удаа
  • АНУ-аас иргэдээ татан авах тусгай нислэг- 1 удаа тус тус үйлдэх аж.

Мөн ОУ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын Чехийн онгоцыг хүлээн авахаар болсон байна.

Дээрх нислэгүүдээс гадна наймдугаар сарын сүүлээр нэмэлт нислэг үйлдэх боломж байгаа эсэхийг дахин судлахаа илэрхийлсэн юм.

 

УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа
УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.