Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москва хотод террорист халдлага хийхээр зэхэж байсан хэрэгтнийг баривчилжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 54 секунд


Зургийн эх сурвалж: Tass

ТҮЛХҮҮР МЭДЭЭЛЭЛ: 

  • ОХУ-д террорист ажиллагаа явуулах гэж байсан хэрэгтэнг баривчилжээ.
  • Хэрэгтэн үүнийхээ дараа Сири улс руу террорист бүлгэмд нэгдэхээр зэхэж байсан.
  • Мөрдөн шалгалтын үеэр АК-47 буу, цэнэглэгдсэн 3 дайз, 2 ширхэг F-1 гранат болон 1 RGD гранат олдсон.

ОХУ-ын нийслэл Москва хотод олон хүн рүү дайралт хийж дараагаар нь Сири дэх террористуудтай нэгдэхээр зэхэж байсан террорист ажиллагааг дэмжигч этгээдийг  Химки дүүрэгт баривчиллаа хэмээн тус улсын Холбооны Аюулгүй Байдлын Албаны олон нийттэй харилцах хэсгээс мэдээлжээ.

Хэрэгтнийг Химки дүүрэг дэхь орхигдсон автомашины граж дундаас олон баривчилсан байна. “Шалгалт хийх үед тус этгээд автомат зэвсэг ашиглан хууль сахиулах ажилчидруу гал нээсэн. Иймд түүнийг зогсоохын тулд ухаан алдуулсан” хэмээн тус албанаас мэдээлсэн бөгөөд шалгалт хийх үйл явцад автомат АК-47 буу, цэнэглэгдсэн 3 дайз, 2 ширхэг F-1 гранат болон 1 RGD гранат олдсон байна.

ХАБА: “Хэрэгтэн Москвад байр хөлслөн амьдардаг Төв Азийн нэгэн улсын иргэн байсан. Мөн түүний ах болох нэгэн этгээд хэрэгтэнг ОХУ-д хориглогдсон олон улсын террорист байгууллагад элсүүлэх зорилгоор Арабын Бүгд Найрамдах Сири улс руу авч явахын тулд сүүлийн хэд хоног дүүгээ Москвагаар хайж байсан нь нотлогдсон.” 

Мөн одоогийн байдлаар террористтой холбоотой байж болзошгүй хүмүүсийг эрэн сурвалжлах ажиллагаа эхэлсэн байгаа талаар ОХУ-ын ТАСС агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: TASS

Тусгай дугаарын утсанд 64016 дуудлага хүлээн авчээ
Тусгай дугаарын утсанд 64016 дуудлага хүлээн авчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.