Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины эсрэг тэмцэгч Руслан Шаведдинов хүчээр цэрэгт татагджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

Оросын холбооны улсын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хамтран ажиллагчийг Арктикийн цэргийн баазад хүчээр цэргийн албанд татсаныг мэдээллээ.

Руслан Шаведдинов даваа гарагт Москвад гэртээ байхад баривчилж, 2000 км онгоцоор Новая Земля алслагдсан арал дээр аваачжээ.

Навальныйгийн дурдсанаар Шаведдинов цэргийн албанаас чөлөөлөгдсөн байсан аж.

Цэргийнхний зүгээс Шаведдиновыг цэргийн албанаас зугтаасан гэж үзээд байна.

Орос улсад 18-27 насны бүх эрчүүд нэг жилийн турш цэргийн хаах үүрэгтэй байдаг ч эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөж болдог.

Тэрбээр цэрэгт татагдахаасаа өмнө Алексей Навальныйгийн Авилгын эсрэг байгууллага(FBK)-т төслийн удирдагчаар ажиллаж байжээ.

Даваа гарагт Москвагийн шүүхээс Шаведдиновын эрүүл мэндийн улмаас цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг цуцалжээ.

Тэр оройдоо утас нь холбогдохгүй болж, гэрээс нь авч явсныг Оросын мэдээллийн хэрэгслүүд хэлж байна. Түүний алга болсныг Авилгын эсрэг байгууллагаас анх мэдээлжээ.

Навальныйгийн дурдсанаар Шаведдинов лхагва гарагт утас зээлж, Навальный руу залгахдаа түүнийг Агаарын хүчний эсрэг пуужингийн 33-р хорооны баазад аваачсаныг гэж хэлжээ. Удирдлагын төв нь Новая Землягийн Рогачёво агаарын бааз юм.

Өөрийгөө байнгын хяналтад байгаа, угаалгын өрөө явахад хүртэл дагуултай, утсаа хураалгасан гэж хэлжээ. Дүрэмд зааснаар цэрэгт татагдсан хүн интернетгүй утас авч явахыг зөвшөөрдөг байна.

Түүнийг цэргийн хуаран дотор чөлөөтэй явахыг зөвшөөрсөн ч гадаа цаг агаар Цельсийн -27 хэм байгаа аж.

Эх сурвалж: BBC
"Монгол дээлээрээ гоёцгооё" аяныг өрнүүлжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.