Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол дээлээрээ гоёцгооё“ аяныг өрнүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Үндэсний өв соёл, бахархлыг хадгалан хамгаалах, уламжлан хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Долоо хоног бүрийн нэг өдрийг үндэсний хувцасны өдөр” болгох зорилгоор ХХААХҮЯамны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан Монгол дээлээрээ гоёцгооё аяныг өрнүүллээ.

 

Үндэсний хувцасны загвар дизайн, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт амжилттай хийгдэж байгаа хэдий ч хэрэглээний цар хүрээ хязгаарлагдмал байсаар байгаа юм. Ийм учраас өдөр тутмын бодит хэрэглээг албан ёсоор бий болгон, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхээр тус газраас Үндэсний хувцасны өдөртэй болох  санаачилгыг гарган улмаар улс орон даяар нэвтрүүлэхээр судалж байна. 

Энэхүү зорилгыг дэмжин ХХААХҮЯамны албан хаагчид 2019 оны 12 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд үндэсний хувцсаараа гоёх аянд идэвхитэй хамрагдлаа.

 

Оёмол бүтээгдэхүүн хувцас үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэгчид үндэсний дээлийн загвар дизайныг боловсронгуй болгон, инноваци шингэсэн импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч үндэсний дээлийг өдөр тутмын, гоёлын, гадуур хувцасны гэх мэт нэр төрлөөр өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд олон тооны салон, захиалгат хувцасны төв, үйлдвэр аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэж байна. 2018 оны байдлаар 18327 дээл, тэрлэг үйлдвэрлэсэн байна. Бүтээгдэхүүний дундаж үнийг 150.0 мянган төгрөг гэж тооцвол 2.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 1.2 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн байна.

 

Ц. Цэнгэл, Б.Баярсайхан нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө
Ц. Цэнгэл, Б.Баярсайхан нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.