Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 686 хүнд коронавирусний шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрлээ. Энэ хүн нь 7 сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн.
Бусад шинжилгээний хариуг задалбал:
- Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 хүний шинжилгээ
- Дорноговь аймаг тусгаарлагдсан 116 хүний шинжилгээ
- Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 256 хүний гурав дахь давтан шинжилгээ
- Тандалтын 7 хүний шинжилгээ
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний шинжилггээ
- Ажиглах байранд тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ
- Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 14 жолоочийн шинжилгээ
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.
Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. ОХУ-ын хоёр иргэн, Беларусь улсын нэг иргэн, МУ-ын нэг иргэн тус тус эдгэрлээ.
Ингээд МУ-д батлагдсан тохиолдол 289 боллоо. Үүнээс 222 иргэн эдгэрсэн байна. Одоо эмчилгээнд 67 хүн байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 62, хүндэвтэр 5 хүн байна.