Хэдэн арван мянган палестинчууд агаарын цохилт, Израилийн хуурай замын довтолгооноос зугтахыг оролдсоноор Газын зурвас дахь нөхцөл байдал хурдацтайгаар муудсан гэж шинжээчид үзэж байна. Баасан гарагт нүүлгэн шилжүүлэх тухай мэдэгдлийн дагуу хагас сая орчим хүн Газын зурвасын хойд хэсгийг орхин өмнөд зүг рүү явсан гэж Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдэгдсэн байдаг.
Тэгвэл ГХЯ Газын зурваст үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо буцах хүсэлт гаргасан 9 иргэнийг Анкара, Абу Даби дахь ЭСЯ-тайгаа хамтран эх оронд нь авчраад байна.
Газын зурвас дахь нөхцөл байдал хэзээ хэвийн байдалд шилжих нь тодорхойгүй байгаа тул Израил Улсад оршин суугаа Монгол Улсын иргэн Та эх орондоо буцах болон бусад асуудлаар ГХЯ-ны +976-83042222, Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408, Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон [email protected] цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.