"Морьтой, Монгол аялал" арга хэмжээ Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас Их газрын чулуу хүртэл амжилттай зохион байгуулагдлаа. Говь-Угтаал сумын ЗДТГ, Боржигон-Угтаал эрчүүдийн холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Их газрын чулуу БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Элгэмсэг дотно - Дундговь ТББ-аас хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 60 гаруй морьтой аялагчид оролцож, 200 гаруй аялагч, амрагчид үзэж сонирхлоо. Цаашид тус арга хэмжээг жил бүр зохион байгуулж, нутгийн иргэдийг аялал жуулчлалтай холбох, нүүдлийн соёл иргэншил, өв соёлаа сурталчлан таниулсан эвент арга хэмжээ болгох зорилготой юм.
-Зургийн эх сурвалж: Дундговь аймгийн аялал жуулчлалын мэдээ -