Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын төрийн мэдээллийн аюулгүй байдал олон улсын стандартыг хангалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал AFNOR олон улсын байгууллагаас “Монголын Үндэсний Дата Төв”-д олгосон “Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001” гэрчилгээг гардаж авлаа.

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд мэдээллийн аюулгүй байдлын олон улсын шаардлагыг хангах чиглэлд ЦХХХЯ, Үндэсний дата төв холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, сайжруулалт хийн ажилласан юм. Үндэсний дата төв нь “Онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллага” тул цахим мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр тусгайлан заасан чиг үүрэг хариуцлагыг хэрэгжүүлдэг бөгөөд 1.6 сая хэрэглэгчтэй, төрийн 979 үйлчилгээг нэгтгэсэн И-Монгол-ын үндсэн дэд бүтцийг болон 650 сервис мэдээллийг хариуцдаг юм.

Энэ утгаараа Үндэсний дата төв үйл ажиллагаандаа Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бий болгох ISO:27001 стандартыг нэвтрүүлж, Франц улсын Афнор байгууллагаас Олон Улсын сертификатаар баталгаажиж, Монгол Улс мэдээллийн аюлгүй байдлын стандартыг мөрдөх, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоход чухал алхам хийлээ.

Ж.Батсуурь: Нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуулийг өөрчилдөг хулгайгаа болиоч ээ
Ж.Батсуурь: Нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуулийг өөрчилдөг хулгайгаа болиоч ээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.