Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь: Нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуулийг өөрчилдөг хулгайгаа болиоч ээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар аймаг, нийслэл, сум дүүргийн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Орон нутгийн өөрөө удирдах байгууллага гэж байхаа болилоо. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, коммунист систем рүү гулсан орох нөхцөл бүрдэж байна. Хөдөө орон нутагт буй иргэдийн эрх мэдлийг сонгуулийн аргаар булааж авах нөхцлийг бүрдүүлж байгаа учраас энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Сонгуулиар дамжуулжл аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг байхгүй болгох нөхцлийг бүрдүүлж байна. Хуулинд өөрчлөлт оруулах замаар хуулийг өөрчилдөг хуулийн хулгайгаа болиоч ээ. Монгол Улсыг зөвхөн нэг намаар төсөөлж болохгүй. Орон нутгийн сонгуулийг энэ аргаар бүх ард түмний эрх мэдлийг булааж авах гэж байна" гэв.

Агаарын бохирдлыг бууруулах дэд хороог хуралдуулах саналыг С.Одонтуяа гишүүн гаргажээ
Агаарын бохирдлыг бууруулах дэд хороог хуралдуулах саналыг С.Одонтуяа гишүүн гаргажээ
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.