Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн /аймгийн төвөөс урд зүгт 145 км-т, сумын төвд/ Тус сумын харьяат иргэн Э /46 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баруун голд живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 15:35 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:45 цагт “Баруун гол”-оос баруун зүгт 6 км-т “Буянтбулаг Баруун-Адаг” гэдэг газраас иргэн Э-ийн цогцсыг олж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд, ОБЕГ-аас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, голын усны түвшин нэмэгдсэн учраас гарамгүй газраар зорчиж амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: ОБЕГ