Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2020 оны 7-р сарын 25-нд Хойд Солонгосын Пхенян хотод Улс төрийн товчооны яаралтай хуралд оролцож байна. /Солонгосын Төв Мэдээний Агентлаг/
Зургийн эх сурвалж:Time.com
Хойд Солонгост коронавирусний анхны сэжигтэй тохиолдол илэрсэн талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Уг халдварын сэжигтэн нь 3 жилийн өмнө Өмнөд Солонгос руу дүрвэсэн хүн бөгөөд өнгөрөгч долоо хоногт нууцаар хил нэвтрэн орж ирэхдээ Ковид-19-ийн шинж тэмдэг агуулсан байжээ.
Ингэснээр Удирдагч Ким Жон Ун удирдах албаныхаа хүрээнд яаралтай хурал хийж, хил дээр орших Кэсон хотод хөл хорио тогтоон, тусгаарлалтад оруулах тушаал гаргасан байна.
Тус улсын KCNA мэдээллийн агентлаг: “Кэсон хотод гэнэтийн үйл явдал тохиолдлоо, Өмнөд рүү 3 жилийн өмнө дүрвэсэн хүн хөнөөлт вирус туссан байх магадлалтайгаар долдугаар сарын 19-ний өдөр нууцаар хил даван орж ирлээ” хэмээн мэдээлжээ.
Бямба гарагт болсон намын хурлын үеэр Ким Жон Ун вирусний эсрэг “Онцгой байдлын дээд зэрэг”-т шилжиж буйгаа мэдэгдсэн ба мөн өндөр хамгаалалттай хилээр хэрхэн нууцаар нэвтэрснийг олж мэдэхээр үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үүнд холбогдох хүмүүст “хатуу шийтгэл” оногдуулна гэжээ.
Эх сурвалж - BBC