Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Монгол Улсад 288 тохиолдол бүртгэгдсэнээс 118 нь ЭДГЭРЭЭД БАЙНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд


ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавирусний халдварын тархалттай холбоотой ээлжит хэвлэлийн хурлаа зохион байгууллаа. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 25-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь дөрвөн лабораторид нийт 1,676 сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. 

Долдугаар сарын 25-нд Афганистанаас ирсэн 124 энхийг сахиулагчийн эхний шинжилгээгээр халдвар илрээгүй.Давтан шинжилгээн дээр ихээхэн анхаарч ажиллана.

Монгол Улсад батлагдсан нийт 288 тохиолдлоос 118 нь эдгэрч гарсан. ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байгаагийн 61 хөнгөн, 9 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 85 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байна. 

Эдгэрч сувилалд гараад хянагдаж байсан 23 хүнээс вирус эерэг гарсан байсан тул хугацааг сунган хянаж байсан. Эдгээр хүнээс 11 хүний гурван удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй тул гэрийн ажиглалтад шилжлүүлээ.

Ажиглах хянах ажлыг бид нарийн дэг журамтай, анхаарал болгоомжтой, хашир хянамгай үргэлжлүүлж байна" гэв. 

Хангайн бүсийн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар хуралдаж байна
Хангайн бүсийн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар хуралдаж байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.