Хангайн бүсийн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай аймгийн удирдлагуудын уулзалт өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын түүхт Хархорум музейд болж байна.
Хангайн бүсийн аймгууд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар, орон нутгийн удирдлагууд болоод малчдын дунд шийдвэрлэх ямар асуудал байгаа тухай дэлгэрэнгүй ярилцаж, санаа оноогоо хуваалцаж байна.
Уулзалтанд Шадар сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч нар оролцож байна.
Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнс, хөдөө аж ахуй, орон нутгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулав.
Энэхүү уулзалт хангайн бүсийн аймгуудын Засаг дарга нарын өвөлжилтийн бэлтгэл ажил, зуншлагын мэдээлэл, ирэх саруудад хийх ажлуудын мэдээллээр үргэлжилж байна.