Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, 903 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 903  хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. 

Бусад шинжилгээний хариуг задалбал: 

  • Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний гурав дахь давтан шинжилгээ
  • Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний хоёр дахь давтан шинжилгээ
  • Тандалтын 11 хүний шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилггээ
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний шинжилгээ 
  • Ажиглах байранд ажиллаж тусгаарлагдсан  39 эмч ажилчдын  шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24  жолоочийн шинжилгээ
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 73 хүний давтан шинжилгээ
  • БНХАУ-ын 191 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.  

Монголд ажиллаж байгаа Хятад иргэд нутаг буцахаар болсон. 400 гаруй Хятад иргэд нутаг буцна. Эдгээр иргэдийн шинжилгээг хийж өгөөд албан ёсны лабораторийн бичиг өгөөд буцааж байгаа. 

Мөн Дорнод аймагт тусгаарлагдсан жолоочийн шинжилгээг Тус аймгийн бүсийн лаборатори хийлээ. Хариу нь сөрөг гарсан.

Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. 31 настай эмэгтэй 38 хоног эмчлүүлж эдгэрлээ. 
Ингээд МУ-д батлагдсан тохиолдол 288 боллоо. Үүнээс 218 иргэн эдгэрсэн байна. Одоо эмчилгээнд 70 хүн байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 61, хүндэвтэр 9 хүн байна.

 

Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан, бороо орно
Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан, бороо орно
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.