Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан, бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

2020 оны 07 дугаар сарын 24-ний 20 цагаа­с 07 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 30-35 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Халх голын сав газраар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

ФАКТ: Нэг дэх өдөр зүрхний шигдээсээр нас барах магадлал 20% өсдөг
ФАКТ: Нэг дэх өдөр зүрхний шигдээсээр нас барах магадлал 20% өсдөг
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.