Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг ТОМИЛОХООР тохирч, бүлэг Ерөнхий сайдад хотын асуудлаар тогтоол гаргаж өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Ногоон автобустай холбоотой асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Тэгвэл өчигдөр орой хуралдсан МАН-ын бүлгийн хурал дээр улстөрийн ньюанстай хэд хэдэн асуудлыг хэлэлцэж тохирчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд "Хоттой холбоотой авлига хээл хахууль, төрийн захиргааны алдаа, бүх завхрал нь ногоон автобусаар илэрч байгаа нь энэ. Тиймээс бүлэг Засгийн газарт тодорхой хэмжээний эрх мэдлийг өгч, тогтоол гаргаж өгнө үү" гэж хүсчээ.

Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу бүлэг улстөрийн шийдвэр гаргаж, Засгийн газарт хоттой холбоотой томилгоо, авлига, хээл хахуул, газар олголт, газрын наймаатай холбоотой асуудлыг шалгах, баг бүрэлдэхүүн гаргах зэрэг асуудлаар бүх эрхийг нь олгох тогтоол гаргахыг дэмжиж 100 хувийн саналаар баталсан байна. Уг тогтоолын хүрээнд Засгийн газрын хяналт шалтгал, авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа зэрэг эрчимжих учиртай. Мөн хотод хуралдсан өнгөрсөн хугацааны бүх асуудлуудыг мөрөөр хууль, хяналтынхан орох нөхцөл бүрдэх юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилохоор болжээ. Уг томилгоог ойрын хоёр өдөрт яаралтай баталгаажуулахаар болсон байна.

ХӨНДӨХ СЭДЭВ: Гуравхан хоногийн дотор гурван бяцхан үрийг гэрийнхээ цонхоор алдав
ХӨНДӨХ СЭДЭВ: Гуравхан хоногийн дотор гурван бяцхан үрийг гэрийнхээ цонхоор алдав
 
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.