Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд 4.3 орчим тэрбум хуримтлагджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 38 секунд

2022 оны эхний хагаст 16,8 сая литр архи, согтууруулах ундаа борлуулсан бол энэ оны мөн үед 14,6 сая литр болж, 2,2 сая литрээр буурсан байна. Мөн импортоор авсан архи, согтууруулах ундааны хэмжээ 150 мянган литрээр багасчээ.

2023 оны эхний найман сард 25,392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,289 буюу 13.0 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж, 46.5 хувь нь нийслэлд, 2,089 буюу 53.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БАГАССАНААР ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД:
  • Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар,
  • Шалгагдсан зөрчил 13.6 хувиар,
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон торгуулж, эрхээ хасуулсан зөрчил 26.0 хувиар,
  • Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 41.3 хувиар,
  • Эрүүлжүүлэгдсэн хүний тоо 76.0 хувиар буурсан байна.

Онцгой албан татварын тухай хуульд заасны дагуу архи, согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан. Эхний зургаан сарын байдлаар тус санд 4.3 орчим тэрбум хуримтлагдаад байна.

Холбогдох байгууллагууд хамтран “Намайг алгас” зэрэг нөлөөллийн аян болон урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх бусад арга хэмжээг жилийн турш тасралтгүй явуулж байгаа нь үр дүнгээ өгчээ.

Ирэх сард архи, согтууруулах ундаанаас татгалзах чиглэлээр 21 аймаг, нийслэлд “Эерэг хандлага – Эрүүл оюутан” фестиваль зохион байгуулна. Мөн донтох эмгэгтэй, эрсдэлтэй болон хэтрүүлэн хэрэглэгч 900 гаруй иргэнийг эмчилгээнд хамруулах юм.

Түүнчлэн архи, согтууруулах ундаа борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг газруудад хуулийн хэрэгжилтийг сурталчлах, иргэдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэх хандлагыг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг багаас нь системтэй, оновчтой олгохын тулд сургуулийн эрүүл мэндийн багийг чадавхжуулахаар төлөвлөжээ.

Дэлхийд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалсан цаг бусын нас баралт 100,000 хүнд дунджаар 35 байдаг. Харин Монгол Улсад 123 буюу 3.5 дахин их, шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилдээ 4,000-4,500 орчим хүн нас барж байна.

Ховор ургамлын жагсаалтад орсон Сибирь хушны самрыг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн үйлдлийг шийдэж, 41 сая 933 мянган төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ
Ховор ургамлын жагсаалтад орсон Сибирь хушны самрыг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн үйлдлийг шийдэж, 41 сая 933 мянган төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ
 
Алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ
Алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.