Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2023.09.25/ багш нарын баярын өдрөөр ажил хаялт зарлах талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэ. Энэ талаар бид тооцоо судалгаа хийсэн. Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 03-нд дуусна. Энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол Монголын багш нар аравдугаар сарын 05-нд буюу "Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр"-өөр ажил хаялт зарлахаар ажиллаж байна.
Ажил хаялтад холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ илэрхийлээд байгаа. Бидний хэлэлцээрт орох гээд буй үндсэн санал бол багшийн цалинг ойрын гурван жилийн дотор 1000 ам. долларт хүргэ гэж байгаа юм" хэмээлээ.