Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган өнөөдөр болж байна. Дээд чуулганд долоон эмэгтэй нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа юм.
Тэгвэл экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нэр дэвшигчдээс Ц.Уянгыг дэмжиж буйгаа илэрхийлж жиргэсэн байна. Тодруулбал тэрбээр, "Ц.Уянга нь дээр. Ардчилсан намд шинэ өнгө, шинэ эрч хүч, шинэ нэмэгдэл хэрэгтэй үе. Хүмүүс өөр юмыг, өөрчлөлтийг сонгодог. Дотогшоо биш гадагшаа харах цаг. Ард түмнээсээ дэмжлэг авах нь АН-ын зорилго. Манай бүсгүйчүүд ухаантай даа. Ц.Уянгыг дэмжээд алхацгаавал бүр л гоё, шинэ, их өөр харагдана" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ.