Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерт автсан айлуудыг тус газраас хоёр км зайд нүүлгэн шилжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Дарь-Эх, Цагаан даваа орчимд уулын дөрвөн амны ус нийлж, үерлэн барилгын  хогтой хамт бууж ирсэн байна

НОБГ-аас орон гэргүй болсон айлуудын судалгаа гаргасан бөгөөд нүүлгэн шилжүүлэх дэд бүтцийг шийдэх, иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Ингэхдээ орон гэргүй болсон эсэхийг тодорхой шалгуурын дагуу тодорхойлж байгаа. Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг дахин нягтлах ажлын хэсэг газар дээр нь ажиллаж судалж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар өчигдөр үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө орон сууц, мөн орон гэргүй болсон 16 өрхөд иж бүрэн тавилгатай гэр олгож, автомашинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулахаа мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Э.Билгүүнтөр

Б.Жавхлан: 107 ААН-ийг тендерт оролцуулахгүй байх санал ирсний дагуу хяналт шалгалт хийж байна
Б.Жавхлан: 107 ААН-ийг тендерт оролцуулахгүй байх санал ирсний дагуу хяналт шалгалт хийж байна
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.