Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот метротой болоход урьдчилсан байдлаар 950 сая доллар төсөвлөж байна. Гэхдээ энэ мөнгө улсын төсвөөс гарахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийтийн тээврийн салбарын төлөөлөлүүдтэй уулзлаа. Энэ үеэрээ Улаанбаатар хот метротой болно гэдгийг салбарын төлөөллүүдэд хэлсэн юм.

Дээрх асуудлаар хотын даргаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр,

"Эхний ээлжинд цөөн чиглэлтэй метро байгуулна. Түүний дараа санхүүгийн асуудал дээр анхаарна. Шууд олон чиглэлтэй метротой болно гэдэг хэцүү. Үүнийг зорилгоо болгон ажлын хэсэг байгуулан хэлэлцээрт оруулах гэж байна. Өнгөрсөн долоо хоногт засгийн газарт метро байгуулах, нийслэлийн агаарын бохирдол, нийтийн тээвэр, эрчим хүчний дутагдал зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр хүргүүлсэн. Техник эдийн засгийн үндэслэлээр урьдчилсан байдлаар 950 орчим сая доллароор метро барих төлөвлөгөө гарсан. Ямар технологиор хийх, ямар өртөг зардалтай байх зэрэг нарийвчилсан тооцоог хийх тал дээр ажиллаж байна.

Гэвч энэхүү мөнгө улсын төсвөөс гарахгүй. Хүрэн нүүрсний талбайг эрэл хайгуул хийж, ордны нөөц бий болгож нэгдсэн хуулийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулсны үндсэн дээр хэрэгжинэ. Тиймээс хөрөнгө оруулалтыг буцаад хүрэн нүүрсээрээ татна гэсэн үг" хэмээлээ.

О.Амартүвшин Т.Дүүрэн нар залгамж халаа болох хүнээ үгсэн тохиролцсон уу...
О.Амартүвшин Т.Дүүрэн нар залгамж халаа болох хүнээ үгсэн тохиролцсон уу...
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.