Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Амартүвшин Т.Дүүрэн нар залгамж халаа болох хүнээ үгсэн тохиролцсон уу...

Огноо
Унших
1 минут 52 секунд

МҮХАҮТ-ын Их хурлаар шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчид нэр дэвших хүн өмнөх сонгуулиудтай харьцуулахад олон байна. Энэ удаагийн сонгуульд Т.Дүүрэн нэр дэвшсэн нь одоогийн Ерөнхийлөгч О.Амартүвшин өөрийн найз, хувийн компанидаа захирлаар ажиллуулж байсан найзыгаа сойж байна гэж хүмүүс хардаж байгаа юм. Улмаар өнөөдөр танхимын Хяналтын зөвлөлөөс тэдний хууль бус үйл ажиллагааг олон нийтэд мэдээлж, танхимын гишүүд эсэргүүцэж болзошгүй байгаа учир дараагийн залгамж халаа хэн байх талаар ярилцан, тохирч бэлдэж байгаа мэдээлэл тархаж эхэллээ.

Нэр дэвшигч "MCS" группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин, Т.Дүүрэн, О.Амартүвшин нар нь MCS “Спирт бал бурам” компанид хамт ажиллаж байсан, нэр нөлөө бүхий Монголын томоохон бизнес эрхлэгчдийн дор хамтран зүтгэж байсан түүхтэйг хэвлэлийнхэн онцолжээ. Мөн маргааш болох их хурлын оролцогсод санхүүгийн тайлан шаардаж, мах, самрын бизнес эрхлэгчид хууль бус үйлдлийг нь илчилсэн тохиолдолд бүх бурууг Т.Дүүрэн хүлээж, нэрээ татахаар үгсэн тохиролцсон гэх мэдээлэл гарсан байна.

Ингээд эртний анд Д.Энхтүвшинг ялуулахын төлөө эртнээс бэлтгэн хайрцагласан компанийн төлөөлөл, оролцогсдыг саналаа өгөхийг уриалах гэжээ.

Мөн МҮХАҮТ намын хараат бус, бие даасан байх ёстой ч МАН-ын угшилтай, бизнес болон намын ашиг сонирхол нэгтэй хүмүүс өөрсдийн залгамж халааг томилуулж хууль, дүрэм журмыг ноцтой зөрчих бэлтгэлээ базаасаар байна хэмээн онцолсон байна.

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот метротой болно. Олон жил ярьсан учир ард түмэн итгэхгүй ч бид хийнэ
Д.Сумъяабазар: Улаанбаатар хот метротой болно. Олон жил ярьсан учир ард түмэн итгэхгүй ч бид хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.