Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Шим тэжээлтэйгээс гадна сурагчдад таалагдах хоолыг 1500 төгрөгт багтааж хийнэ гэдэг ХҮНД ДААЛГАВАР

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 12 секунд

“Миний хүүхэд сургууль дээрээ ямар хоол идэж байгаа бол. 1500-хан төгрөгийн өртөгтэй гэхээр амт, чанартай байж чаддаг болов уу” гэх бодол 1-6 дугаар ангийн хүүхэдтэй хүн бүрийн толгойд эргэлддэг асуулт гэдэгтэй маргах хүн үгүй биз. Арга ч үгүй юм. Өнөөдөр хүүхдэдээ 1500 төгрөг өгөөд хоол авч идээрэй гэвэл нэг ширхэг бууз ч авч хүрэхгүй. Тийм ч учраас энэ сэдэв эцэг, эхчүүдийн толгойны өвчин болдог нь нууц биш.

Тиймээс бид сурагчид сургууль дээрээ ямар хоол идэж байгааг сурвалжлахаар Монгол гуравдугаар сургуулийг зорилоо.

"ТОГООЧ ЭГЧ НАРЫН ХИЙСЭН БҮХ ХООЛОНД ДУРТАЙ. ТЭР ДУНДАА БУДААТАЙ ШӨЛ, ШПАГЕТИ ХАМГИЙН ГОЁ"

Биднийг өдрийн 14.00 цагт тус сургууль дээр очиход дөрөвдүгээр ангийн хүүхдүүд хуваарийн дагуу хоолондоо орж байв. Зарим сургууль үдийн хоолыг анги бүрт нь оруулж өгдөг бол гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангийн 6 настнуудаас бусад бүх сурагчид сургуулийнхаа цайны газар орж, үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг аж. Сэтгүүлч миний бие 1500 төгрөгийн төсөвтэй хоол гэхээр амт султай, орц багатай шөл голдуу хоол байдаг болов уу гэсэн бодолтой очсон ч бодит байдал өөр байв. Хуваарийн дагуу өнөөдрийн үдийн хоол ясны шөлөөр баяжуулсан шинэ ногоотой шөл байлаа. Сурагчдаас хоолны амт хэр байгааг асуухад, "ГОЁ" гэх хариултыг дуу нэгтэйгээр өгч байв. Тэгж хэлэхгүй байхын ч аргагүй амттай бас чанартай хоол хийжээ. 1500 төгрөгийн өртөгтэй хоол хэрнээ, брокли, далайн байцаа, лууван, төмс, мах гээд баялаг орцоор хийж, бин дагалдуулсан нь ЯАЖ гэх асуултыг дагуулж байлаа.

-1000 ТӨГРӨГӨӨР НЭМЭЭД ӨГВӨЛ ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ОРЦООР БАЯЖУУЛЖ, ИЛҮҮ АМТ ЧАНАРТАЙ ХООЛ ХИЙХ БҮРЭН БОЛОМЖТОЙ-

Хүүхдийн хоол учраас бага төсөвтэй гэж бодолгүйгээр хамгийн боломжит хувилбараар баяжуулж, амт, чанартай эрүүл хоол хийхийг зорьж, хичээдэг хэмээн ярих С.Нямжав тус сургуулийн цайны газрын ахлах тогоочоор ажиллаад хоёр жилийг үджээ. "Миний хүүхдүүдээс ялгаа юу байхав гэж боддог учраас яаж баяжуулж, хэрхэн шим тэжээл өндөртэй гоё хоол хийх вэ гэж толгойгоо "гашилгаж" ажилладаг. Харамсалтай нь 1500 төгрөгт энэ бүгдийг багтаасан хоол хийнэ гэдэг маш хүнд асуудал. Ядаж 1000 төгрөгөөр нэмээд өгвөл шим тэжээлтэй орцоор баяжуулж илүү амт чанартай хоол хийх бүрэн боломжтой" хэмээн онцлов.

Өнөөдөр өглөөнөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлажээ
Өнөөдөр өглөөнөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлажээ
 
“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ
“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.