Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дархан-Уул аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Дархан-Уул аймгийн ногоочид, жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзаж санал солилцлоо.
Хүнсний ногооны 10 гаруй хувийг дангаараа хангадаг Дархан-Уул аймагт эрдэнэшиш тариалж, худалдаалж байна. Олон талын өгөөжтэй ургац ихтэй таримал болох эрдэнэшишийн нийт ургацын 20%-ийг хүнсний зориулалтаар ашигладаг
Мөн эрдэнэшишээр гурил, будаа хийхээс гадна цардуул, этилийн спирт, шар айраг, глюкоз, саахар, тос, Е аминдэм бусад бүтээгдэхүүн гаргаж авдгаараа онцлог аж. 1 кг үр нь 1.34 тэжээлийн нэгжтэй тэнцэх учир эрдэнэшиш маш чанартай тэжээл болдог байна.
Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн хувьд Жижиг, дунд бизнесийг дэмжих зээлд хамрагдсан төдийгүй үйл ажиллагаагаа өргөжүүлж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хүрээнд олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдаж бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлсэн тухай дурдаж байлаа.