Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ипотекийн зээл авахдаа нэг хувийн шимтгэл төлсөн иргэд шимтгэлээ буцаан авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэр бүхий есөн банкны гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, тус газрын улсын байцаагчид холбогдох хэргийг банкуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр хэлэлцсэн байна.

Нэр бүхий есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгчдийн гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Энэ нь банкуудын зээлдэгч нараас авсан нэг хувийн шимтгэл нь хууль бус бөгөөд ипотекийн шимтгэл төлсөн иргэд мөнгөө буцаан авах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн банкууд сайн дураараа иргэдийн мөнгийг шилжүүлэх ёстой бөгөөд биелүүлээгүй тохиолдолд албадан арга хэмжээ авах аж.

Банкууд нэг хувийн шимтгэлийг буцаан олгох болсон талаар хуульч О.Батхүү болон өмгөөлөгчид 15:00 цагаас мэдээлэл хийнэ
Банкууд нэг хувийн шимтгэлийг буцаан олгох болсон талаар хуульч О.Батхүү болон өмгөөлөгчид 15:00 цагаас мэдээлэл хийнэ
 
Бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхаас 4.5 хувиар өсжээ
Бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхаас 4.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.