Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Банкууд нэг хувийн шимтгэлийг буцаан олгох болсон талаар хуульч О.Батхүү болон өмгөөлөгчид 15:00 цагаас мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 44 секунд

Улсын дээд шүүхээс өнөөдөр нэг хувийн шимтгэлийн асуудлыг хэлэлцэхээс татгалзсан байна. Энэ талаар хуульч О.Батхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"УДШ-ээс дөнгөж сая нэг хувийн шимтгэлийн асуудлыг хэлэлцэхээс татгалзсан байна. Энэ нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл банкууд иргэдээс нэг хувийн шимтгэл авсан нь хууль бус юм. Тиймээс энэ мөнгийг буцаан олгох ёстой гэх шийдвэр эцэслэж байна гэсэн үг.

Банкууд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх ёстой. Хэрэв биелүүлэхгүй бол албадан биелүүлэх арга хэмжээг авна. Тиймээс энэ талаар УДШ дээр 15:00 цагаас мэдээлэл өгнө" гэв.

САНУУЛАХАД: Арилжааны банкууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн нэг хувиар тогтоон авдаг. Энэ байдалд ШӨХТГ өнгөрөгч онд хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арилжааны есөн банканд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байдаг.

Гэвч тэдгээр есөн банк нь ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан байдаг бөгөөд шүүхээс арилжааны банкууд хууль зөрчөөгүй гэх шийдвэр гаргасны дагуу ШӨХТГ-аас давж заалдахад, давж заалдах шатны шүүхээс ипотекийн зээлийн шимтгэл нэг хувь үндэслэлгүй хэмээн үзсэн байдаг.

ШУУД: “Чингис хаан“ хамтлаг “XXI зуун“ тоглолтынхоо талаар мэдээлэл хийж байна
ШУУД: “Чингис хаан“ хамтлаг “XXI зуун“ тоглолтынхоо талаар мэдээлэл хийж байна
 
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.