Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар Элчин сайд Филипп Мэрлинг хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд


Өчигдөр /2020.07.20/ УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Филипп Мэрлинг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар боловсролын салбарын реформ хийхтэй холбогдуулан Франц Улсын зүгээс техник, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх боломжууд, багш нарын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр болон оюутан залууст зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн хоёр улсын эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагааг өргөтгөх, COVID19-оос болж Европын Холбооны улсад гацсан байгаа манай иргэдэд тусламж үзүүлэх, мөн гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг цаг үеийн олон тулгамдсан асуудлын талаар харилцан санал солилцжээ. 

Инфографик: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга
Инфографик: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.