Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр иргэн Х 35 ... УНҮ улсын дугаартай автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирсэнийг хяналт шалгалтаар илрүүлэн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, Экологийн цагдаа шалган ажиллаж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны иргэн Г тус хяналтын цэгээр 3 ширхэг тарвага тээвэрлэж ирсэнийг Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Ганбат илрүүлэн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, материалжуулан тус тус шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн тарваган тахлын үед тарвага зөвшөөрөлгүй агнахгүй байхыг анхааруулж байна.