Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар анхны тушаалаараа Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг орон тооны зөвлөхөөрөө томиллоо.
Содовсүрэнгийн Нарангэрэл (1953 оны 5 сарын 30-нд төрсөн) нь хууль зүйн шинжлэх ухааны доктор, ШУА-ийн гишүүн, академич, профессор цолтой, Монголын хуульч, улс төрч. 1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2004 онд Японы Нагояа Их Сургуулийн Зочин Профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд Монгол Улсын Их Сургууль-ийн Эмирет Профессор цол хүртсэн.
БОЛОВСРОЛ:
- 1961-1971 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль
- 1971-1975 онд МУИС-ийн Хуулийн салбар
- 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотноо Бүх Холбоотын Институтын аспирантур
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1975-1985 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш
- 1985-1988 онд Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогч
- 1988-1990 онд Улсын Ерөнхий прокурорын туслах
- 1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан
- 1991-1992 онд Парламентын дэргэдэх академийн дэд захирал
- 1992-1996 онд УИХ-ын гишүүн
- 1996-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд профессор
- 1997-2000 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч
- 1999-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал
- 2010 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор