Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туул голд эндсэн 11 настай хүүг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т/11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.19-ний өдрийн 07:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж” гэдэг газар хүртэл 100 км-т завьтай урсаж, 80 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоожээ.

Улмаар 7 сарын 20  буюу өнөөдөр өглөөний 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. 

Өнөөдөр БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ
Өнөөдөр БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ
 
“WorldSkills Shanghai 2026” тэмцээнд Монголын баг 12 мэргэжлээр өрсөлдөж байна
“WorldSkills Shanghai 2026” тэмцээнд Монголын баг 12 мэргэжлээр өрсөлдөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.