Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд коронавирусний халдвар авсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : "Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 14 сая 382 мянган хүн өвчилж, 604 мянган хүн нас барсан байна. Одоогоор 5.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.  Сүүлийн 24 цагт 252  мянган хүн шинээр өвчилж 5 мянга гаруй хүн нас барсан. 

Мөн сүүлийн 24 цагт АНУ-д 74 мянган тохиолдол бүртгэгдэж,  Техас мужид 1 хүртэлх насны 85 хүүхэд халдвар авсан байна. 

Бразилд 28 мянган тохиолдол, Энэтхэгт 37мянган тохиолдол шинээр бүртгэгдэж өвчлөл өндөр эхний гурван улс болж байна. Харин ОХУ-д сүүлийн 24 цагт 6234  хүн шинээр халдвар авч 124 хүн эндсэн байна.  

Манай улсын хувьд  өчигдөр 110 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжиж, 68 хүн шинээр ажиглалтанд орсон.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2769  иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна.Үүнээс 1-5 насны 194 хүүхэд, жирэмсэн 109, архаг хууч өвчтэй 327 хүн байна. 
Цэргийн төв эмнэлэгт 52 хүн эмчлэгдэж байна. 4 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эдгээр хүмүүст 12 их эмч, 41 асрагч, сувилагч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ  үзүүлж байна. 

24 цагийн 119 дугаарын утсанд 134 дуудлага ирж коронавирусээс урьдчилан сэргийлэх  зөвлөмжийн талаар  мэдээлэл авсан. 
Харин шуурхай дуудлагын 119 аппликейшнд АНУ, Австри улс оронд буй монгол гурван иргэнээс  дуудлага ирж коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлзүйн мэдээлэл авсан" гэв. 

 

Я.Содбаатар: Бид дарамт шахалтаар биш судалгааны дүн, нөөц бололцоондоо тулгуурлаж ажиллана
Я.Содбаатар: Бид дарамт шахалтаар биш судалгааны дүн, нөөц бололцоондоо тулгуурлаж ажиллана
 
Иргэдийг “Мөнгөн шинэ жил“ арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна
Иргэдийг “Мөнгөн шинэ жил“ арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.