Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийн сургалтад 120 багш хамрагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Энэ хичээлийн жилээс буюу 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн өмчийн бүх ЕБС-ийн V-VI ангид “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ.

Тус хөтөлбөр нь Pearson English Connect хэмээх дижитал платформтой бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, хиймэл оюун ухаанд суурилсан багш, сурагчдад зориулсан бүрэн интерактив хэрэглэгдэхүүнтэй. Энэхүү платформд багшид зориулан боловсруулсан суралцахуй зорилт бүхий гарын авлага, хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний цогц багц, онлайн анги, дүрмийн хичээл, интерактив сурах бичгийг ашиглах видео заавар, тест зохиогч, дүнгийн систем / сурагч бүрээр/, зайнаас заах гарын авлага, тусламж, заавар зэрэг багтана.

Иймд ЕБС-ийн англи хэлний багш нарт Pearson English Connect дижитал платформыг ашиглан хичээлээ хэрхэн заах, цахим анги үүсгэж, сурагчийн сурлагын ахицыг хянах, түүнд тохирсон даалгавар хэрхэн өгөх зэрэг зааварчилгааг өгч, дадлага ажил хийж гүйцэтгэлээ.

Боловсролын ерөнхий газар

ТАНИЛЦ: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
ТАНИЛЦ: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хачигт халдварын өндөр идэвхжлийн үе 4-6 сар байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хачигт халдварын өндөр идэвхжлийн үе 4-6 сар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.