Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭЛХИЙ ДАХИНД: Вагнерын нисэх онгоцны ослоор амиа алдсан арван хүний нэрийг ил болголоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 28 секунд

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Вагнер группийн өмчлөлийн Embraer нисэх онгоц Москвагийн ойролцоо осолдож, арван хүн амиа алдсан билээ. Эдгээр амь үрэгдсэн хүмүүсийн жагсаалтыг Оросын иргэний нислэгийг удирдах газар ил болгожээ.

Энэхүү онгоцонд Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин тэргүүтэй нөлөө бүхий хүмүүс зорчиж байсан байна.

- Сергей Пропустин

44 настай энэ хүн нь Вагнерын хөлсний цэрэг байжээ.

-Дмитрий Уткин

Пригожиний баруун гар ба түүнийг Вагнерын үүсгэн байгуулагчдын нэг гэдэг.

Өмнө нь тэр Оросын цэргийн тагнуулын албаны офицер байсан бөгөөд хоёр ч удаа Чеченьд томилогдож байсан удаатай.

53 настай Уткин хэд хэдэн дайны гэмт хэрэгт холбогдсон юм. .

-Евгений Пригожин

1961 онд Ленинградад төрж өссөн. Бага өсвөр насандаа хэд хэдэн гэмт хэрэг үйлдэн шийтгүүлж байсан тэрбээр 1988 онд өршөөгдөж, 1990 оноос эхлэн төрөлх хотынхоо зах дээр ээж, хойд эцгийн хамт зайдастай талх зарж эхэлсэн байна. Улмаар нийтийн хоолны бизнес нь өргөжиж, 2000-аад оноос эхлэн ерөнхийлөгч Путинтэй ойр хүн болсон байна. “Путиний тогооч” хочтой болсон тэрбээр засгийн газрын олон тендерийг авч, асар их ашиг олдог болсон юм.

-Александр Тотмин

Пригожиний бие хамгаалагч.

-Алексей Левшин

51 настай нисгэгч эхнэр, хоёр хүүхэдтэй хүн байжээ.

-Валерий Чекалов

47 настай Чекалов нь Владивостокийн уугуул боловч 2008 оноос хойш Санкт Петербургт амьдрах болжээ. Түүнийг Вагнер группийн логистикийн асуудал хариуцсан захирал байсан гэдэг. Тэрбээр сум, зэвсэг Орос руу тээвэрлэх ажлыг зохион байгуулсан хэргээр АНУ-ын хоригт орсон хүн юм.

-Николай Матусеев

Вагнерын хөлсний цэрэг байсан гэдэг.

-Кристина Распопова

39 настай онгоцны үйлчлэгч тэр энэ ослоор амиа алдсан цорын ганц эмэгтэй юм. Түүнийг Оросын Челябинск мужийн ерөнхий прокурорын орлогч Евгений Распоповын дүү байжээ.

-Рустам Каримов

Эх Сурвалж: Риа Новости

“Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээнд Солонгосын их сургуульд хэрхэн суралцах талаар үнэгүй зөвлөгөө өгч байна
“Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээнд Солонгосын их сургуульд хэрхэн суралцах талаар үнэгүй зөвлөгөө өгч байна
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.