Улирлын Томуугийн төлбөртэй вакцин хийгдэж байгаа бөгөөд төлбөрийн хувьд 45 мянган төгрөг аж.
Томуугийн вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж буй ханиад томуунаас сэргийлэх дарxлаа тогтоох чадвар бүxий шингэн тарилга юм. Энэ нь тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах дархлаа тогтооно. БНСУ-ын "GC Flu 4 ЦЭНТ" вакциныг 6 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс хийлгэх тохиромжтой. Түүнчлэн Вакцин хийж буй өрхийн эрүүл мэндийн төвүүдийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцаж, вакциндаа хамрагдана уу.
Хүүхэд, залуус, настнууд томуугийн халдварт илүү өртөх аюултай тул заавал дархлаажуулалтад хамрагдаж томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлээрэй.
Энэхүү вакцин хийх заалт:
-6 сараас дээш насны бүх хүн,
-Жирэмсний 4 дэх долоо хоногтойгоос хойш
-Сүүлийн 2 хоног халуураагүй, биеийн байдал тогтвортой хүмүүс
-Вакцины ямар нэг харшил урвал, уналт таталт өгөөгүй
-Өндөг, тахианы махны харшилгүй хүмүүс
-Сүүлийн 1 сар өөр вакцин хийлгээгүй хүмүүс хамрагдана.
Хориглох заалт:
-Өтгөн хаталттай өвчтөн эсвэл хоол тэжээлийн дуталтай иргэн
-Зүрх судас, бөөр эсвэл элэгний цочмог эмгэгтэй өвчтөн
-Амьсгалын замын цочмог өвчтэй эсвэл бусад идэвхитэй халдварт өвчтэй хүн
-Сүүлийн 2 хоногийн дотор халуурсан өвчтөн
-Өндөг тахианы болон тахианы гаралтай бүтээгдэхүүнд хэт мэдрэг хүн
-Нуугдмал өвчтэй болон жингийн илүүдэлтэй өвчтөн.
-Сүүлийн 1 жилийн хугацаанд таталтын шинж илэрсэн өвчтөнд вакцин хийх хориотой.