Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн “Баянтал”-ын гуравдугаар гудамжинд тус сумын харьяат иргэн М нь наймдугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт гэрээсээ автомашинтай гараад сураггүй болсон, автомашиныг нь Хар модтойн даваа гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 12 км/-аас олсон байжээ.
Тэгвэл энэ тухай дуудлага мэдээлэл наймдугаар 23-ны өдрийн 04:30 цагт ОБГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид иргэн М /33 настай, эмэгтэй/-ыг наймдугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 09:35 цагт Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Хар модтын даваа” гэдэг газар, ой модон дотор модноос дүүжлэгдсэн байдалтай цогцсыг олж Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.