Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Сугар: Автобусны нэгдүгээр эгнээгээр зорчдог өргөн чөлөөг дахин гурваар нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нийтийн тээврийн хэрэгслийг дахин гурван байршилд нэгдүгээр эгнээгээр зорчуулах зохицуулалт хийхээр судалж байгаа талаараа мэдээлсэн юм. Тодруулбал,

"Автобусны нэгдүгээр эгнээгээр зорчдог өргөн чөлөөг дахин гурваар нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор Энхтайваны өргөн чөлөөгөөр автобус чөлөөтэй явж байгаа.

Үүн дээр нэмээд Нисэхээс Энхтайваны гүүр хүртэл, Саппорогийн тойргоос хойгуураа хороолол, Баянбүрд, Шархад хүртэл мөн 7 буудлаас урагш Дөрвөн зам хүртэл замыг чөлөөлөх ажлыг төлөвлөөд явж байна" гэж мэдээллээ.

ТЦА: “Хүүхэд-Замын хөдөлгөөний аюулгүй байдал“ нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 15 хүртэл явуулна
ТЦА: “Хүүхэд-Замын хөдөлгөөний аюулгүй байдал“ нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 15 хүртэл явуулна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.