Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адьяасүрэн "2020 онд нийтдээ нэг жилийн хугацаанд 88344, 2021 онд 104,522, 2022 онд 97458, 2023 он гарсаар 71575 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэлд оржээ. Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 685092 байна. Энэ жилийн тээврийн хэрэгслийн үзлэг, тооллогын хүрээнд улсын хэмжээнд 200 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан" гэв.