Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байсан Э хахуульд авсан 2 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ нуух зорилгоор мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлэв

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 58 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 139 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 109 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 863 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 845 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашигласан гэх;

“Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашигласан гэх;

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын албан тушаалтан “Б” нь бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх;

“Баянзүрх Шижир” ОНӨААТҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

“Э” нь улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа хахуульд авсан 2 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаах гэмт хэргийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.

Драгон төвийн “Номин“ худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоолоо
Драгон төвийн “Номин“ худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоолоо
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.