Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаг агаар хэвийн байвал есдүгээр сарын эхээр ургац хураалт эхлэх төлөвтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Ургацын урьдчилсан баланс тогтоох, ургацын төлөв байдал, салбарт хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаатай танилцах ажлаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллалаа.

Энэ талаар ХХААХҮЯ-аас "Улаанбуудай аарцан болцын үе шатанд байгаа бөгөөд цаг агаар хэвийн байвал 9 дүгээр сарын эхээр ургац хураалт эхлэх төлөвтэй байна. Тариаланчид ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, техник засварын ажил гүйцэтгэж байна.

Улаанбуудайн үр шинэчлэлийн зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон Алтайская 70, Алтайская 75, Алтайская 325, Новосибирская 41 сортын элит үрийн ургалт гойд сайн байгааг тариаланчид онцлов.

Төмс, хүнсний ногооны түүвэр хураалт үргэлжилж, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхэллээ" гэж мэдээллээ.

“Нүүдэлчин“ дэлхийн соёлын фестивалын шилдэг аймгаар ТӨВ аймаг тодорлоо
“Нүүдэлчин“ дэлхийн соёлын фестивалын шилдэг аймгаар ТӨВ аймаг тодорлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд