ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны 7-р сар хүртэлх үзүүлэлтийг өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. Тодруулбал, Инфляц 9.2 хувьтай болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.2 хувиар буурчээ.
Тэгвэл дээрх эдийн засгийн статистик мэдээлэлтэй холбогдуулан ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудастаа "
Эдийн засаг 2023 оны эхний хагас жилд 6.4% өслөө. Үүнд:
- Уул уурхайн салбарын 45.2% өсөлт
- Үйлчилгээний салбарын 7.4% өсөлт
- Аж үйлдвэр, барилгын салбарын 1.4% өсөлт голлон нөлөөлжээ. Харин олон аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор ХАА-н салбар 10% буурчээ.
Уул уурхайн салбарын ил тод байдал, боомтын сэргэлт, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын либералчлал зэрэг нь эдийг засаг өсөхөд хувь нэмрээ оруулж байна" хэмээв.