Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг энэ онд эхлүүлэх үүрэг өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Засгийн газраас гарсан зарим асуудлын талаар холбогдох сайдууд мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар,

"Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд энэ онд 18 төсөл хэрэгжиж дуусах ёстой. Тухайлбал,

  • Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам
  • Шаамар-Зүүнбүрэн-Цагаан нуур-Түшиг-Зэгдэр чиглэлийн 120 км автозам
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам
  • Хэнтий аймгийн нисэх буудлын шинэчлэл
  • Гашуунсухайт төмөр замын ачигч буулгах терминал
  • Чойбалсан ДЦС-ын өргөтгөл
  • Амгалан ДЦС-ын өргөтгөл
  • "Эрдэнэс Тавантолгой"-н ус хангамжийн систем
  • Ханги боомд дахь чингэлэг шилжүүлэх, ачих терминал
  • Хотын тээврйин шинэчлэл зэрэг төслүүд 2023 онд багтаж дуусна. Үүнээс гадна "Сэлбэ сэргэлт" шинэ төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг энэ онд эхлүүлэх үүрэг, чиглэлийг Эрчим хүчний яаманд өгөөд байна. Мөн Тавантолгойн цахилгаан станцийг олон улсын тендер зарлах үүрэг чиглэлийг өгч ажиллалаа. Үүнээс гадна "ДЦС 3"-ын өргөтгөлийн ажил давхар явагдаж байна" гэсэн юм.

ЭМДЕГ-ын удирдлагууд “Байгалиа хайрлая” мод тарих өдөрлөгт нэгдлээ
ЭМДЕГ-ын удирдлагууд “Байгалиа хайрлая” мод тарих өдөрлөгт нэгдлээ
 
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороотой
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.