Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон ганцаараа явж байгаа иргэдийг хяналтын камергүй газарт бүлэглэн айлган сүрдүүлж, биед байгаа бэлэн мөнгө, эд зүйлийг дээрэмдэн авдаг 16-22 насны бүлэг буюу 7 иргэнийг баривчилжээ. Дээрх этгээдүүд нь тээврийн хэрэгсэл ашиглан 9 гэмт хэрэг үйлдсэнийг урьдчилсан байдлаар тогтоон шалгалтын ажиллагааг хийж байна.
Камергүй газраар ганцаараа явж байгаа иргэдийг айлган сүрдүүлж дээрэмддэг 16-22 насны бүлэг этгээдийг саатуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.