Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Энэ сараас эхлээд жонш, төмрийн хүдрийг биржээр борлуулж эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар зарим сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 933 сая ам.доллар буюу ойролцоогоор 4 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашид төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж өгч байна гэж үзэж байгаа. Нүүрсний экспорт эхний найман сарын байдлаар 41 сая ам.долларт хүрсэн.

Цаашид уул уурхайн салбарт явж буй гэрээ хэлэлцээрийг ил тод байлгахад чиглэсэн арга хэмжээг авч ажиллаж байна. Биржээр зөвхөн нүүрс зарагдаж байсан бол жонш, төмрийн хүдрийг борлуулахаар болсон. Энэ есдүгээр сараас эхлээд жонш, төмрийн хүдрийг биржээр болруулахыг холбогдох байгууллагуудад даалгасан. Мөн зэсийг биржээр оруулж ирэх үүрэг чиглэлийг Засгийн газраас өгсөн" хэмээв.

Зодуулсан иргэн цагдаагийн албан хаагч биш, сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байжээ
Зодуулсан иргэн цагдаагийн албан хаагч биш, сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байжээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.