Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Грек оюутан гэрлүүгээ харихын тулд Шотландаас Афинруу 48 хоног дугуйтай аялжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 27 секунд


ТҮЛХҮҮР МЭДЭЭЛЭЛ:

  • Грекийн иргэн 20 настай Клеон Пападимитриу нь Шотланд улсад суралцдаг оюутан юм. Гэвч цар тахлын улмаас Афин дахь гэрлүүгээ нислэгээр явж чадахгүйд хүрчээ.
  • Гэртээ харихыг маш их хүсч байсан тэрээр 4100 гаруй километрийг дугуйгаар туулахаар шийдсэн байна.
  • Тэрээр энэ урт замыг  дугуйгаар туулахдаа өөрөө ч чадна гэдэгтээ итгэлгүй байсан хэмээжээ.

Пападимитриу нь Шотланд улс дахь Абердиний их сургуулийн гуравдугаар курсын оюутан юм. Тэрээр гуравдугаар сарын сүүлчээр гэрлүүгээ харихаар төлөвлөж байсан ч  Европд коронавирусний тархалт хурдацтай өсч нислэгүүд хойшлогдож эхэлсэн байна. Түүний ихэнх найзууд гэрлүүгээ аль хэдийнээ буцсан байсан ч Пападимитриу хичээлүүдээ тасалдуулахгүйн тулд үлдсэн байжээ. Энэ үеэрээ гурван ч удаа онгоцны тасалбар захиалсан ч бүгд цуцлагдсан юм.

Дөрөвдүгээр сарын 1 болоход өөрийгөө Абердинд дахин нэг сар карантинд байхаа гадарласан түүнд нэгэн санаа төрсөн нь дугуйгаар гэртээ харих байжээ.

Дугуй, майхан, лаазалсан загас бол аяллын эхлэл: 

Олон мянган километрийн цаанаас гэртээ харих хүсэлдээ хөтлөгдсөн тэрээр дугуйгаар хэрхэн Грек орох замаа судлаж эхэлснээр түүний аяллын адал явдал эхэлсэн байна. Удалгүй өөртөө дугуй, майхан гэх зэрэг хэрэгтэй зүйлсээ худалдаж авснаар аав, ээждээ очих гэж буйгаа дуулгажээ. 

Харин түүний аав нь Пападмитриуг хаана явж байгааг нь байнга шалгаж байх аппликейшн суулгавал л ирэхийг нь зөвшөөрнө гэх нөхцөл тавьсан байна.

Ингэснээр тавдугаар сарын 10-нд лаазалсан загас, самрын тос, талх, аяны гудас, майхан, дугуйн тоноглолоор аялалаа эхлүүлжээ. Англи-Голланд-Герман-Австри-Италийн эрэг хүртэл өдөрт 60-120 километр явж Италийн эрэгээс Грек хүртэл завинд суун Грекийн эрэгт бууж Афинруу дахин дугуйтайгаа явсан байна.

Аяллынхаа хугацаанд ой мод, тал газар буудаллаж тухайн өдрийн үйл явдлуудаа тэмдэглэн авч, маргаашийнхаа замыг тодорхойлж, гэрийхэнтэйгээ холбогддог байжээ. Мөн европийн орнуудад амьдардаг найзууд болон танилуудындаа хоноглож, шүршүүрт ордог байсан аж.

Мөн тэрээр ярилцлагадаа “Би хэтэрхий дотогшоогоо хүн. Хүмүүстэй харилцах тал дээр сул тал ихтэй.  Тэгсэн хэдий ч өөрийгөө хүчлэн хүмүүсээс туслалцаа хүсч чадсан.  Хэрвээ тэгээгүй бол би хонох газаргүй, уух усгүй аялах байсан. 

Лаазалсан сардин загаснаас зайгаа барих цаг болжээ. Өлссөн үед минь хамгийн дуртай хоол минь болж байсан бол одоо харахаас ч дургүй минь хүрч байна” хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

50-иад хоногийн дараа буюу зургадугаар сарын 27-нд түүнийг гэртээ ирэхэд гэр бүлийнхэн болон найз нөхөд, бүр танихгүй хүмүүс ч түүнийг амжилттайгаар гэртээ ирснийг баярлан тэмдэглэхээр хүлээж байсан юм.

Эх сурвалж: CNN

ИНФОГРАФИК: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн танилцуулга
ИНФОГРАФИК: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн танилцуулга
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.