Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж дэлхий нийтэд анхааруулга өглөө.
Тэрбээр "Хойд Америк, Ази, Африк, Европын өргөн уудам хэсэгт харгис зун болж байна. Дэлхий нийтийн хувьд энэ бол гамшиг юм. Үүнд хүмүүс бид өөрсдийгөө л буруутгах хэрэгтэй. Цорын ганц гайхах зүйл нь уур амьсгал маш хурдацтай өөрчлөгдөж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт аль хэдийн хаяанд ирсэн гэдгийг ойлгоорой. Хүчтэй бороонд хүүхдүүд урсаж, айлууд галаас зугтаж, ажлаа хийж буй иргэд халуунаас болоод ухаан алдаж байна. Энэ агаараар амьсгалах боломжгүй, энэ халууныг тэсвэрлэх чадал үгүй. Хамгийн аймшигтай нь энэ бүхэн дөнгөж эхлэл. Дэлхийн дулаарал дуусаж, дэлхийн буцлалт эхэлж байна" хэмээжээ.
Эх сурвалж: Buro