“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр “хөшиг”-өө нээнэ. Спортын 12 төрлөөр зохион байгуулагдах тус наадам энэ сарын 23-н хүртэл зохион байгуулагдах юм. Зүүн Азийн залуучуудын наадамд 11 орны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодын техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцох юм. Харин тэмцээн Монгол бөхийн өргөөнөө өнөөдөр боксын төрлөөр эхэлж орой 20:23 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд орон, орны шилдэг тамирчид чуулсан анхдугаар залуучуудын наадмын нээлтийн үйл ажиллагаа болно. Боксын тэмцээнд нийт 43 тамирчин 10 жинд өрсөлдөхөөр боллоо. Манай улсаас 10 тамирчин өрсөлдөх ба өнөөдөр эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд У.Алтангэрэл, 63.5 кг-д Ү.Баасандаш нар рингэнд гарах юм. Монголын багаа дэмжицгээе.
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр боксын төрлөөр эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.