Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 57 гомдол, мэдээллийг хянан шалгав

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 51 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны наймдугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 298 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 78 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 220 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 57 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нэг сая тонн ачаа тээвэрлэлээ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нэг сая тонн ачаа тээвэрлэлээ
 
Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэж авах боломжтой болжээ
Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэж авах боломжтой болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.