Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нэг сая тонн ачаа тээвэрлэлээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 50 секунд

“Монголын төмөр зам” ТӨХК нь энэ оны байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар 1,020,775 тн ачаа тээвэрлэлтийг зохион байгуулаад байна.

Тухайлбал “Тавантолгой-Ханги” чиглэлд 433,098 тн экспортын нүүрс, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлд 184,156 тн мидлинг нүүрс, 32,947 тн түлш болон бусад ачааг тус тус тээвэрлэсэн байна.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам нь Дохиолол төвлөрүүлэлт холбооны байгууламжийг иж бүрэн ашиглалтад оруулж, цахим хагас автомат хориглолоор галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд хоногт 7-8 хос галт тэрэг хүлээн авч явуулах хүчин чадалтай хэмээн Монголын төмөр зам ТӨХК-аас мэдээллээ.

Ерөнхий боловсролын “Монгол тэмүүлэл“ сургуулийн барилга ашиглалтад орлоо
Ерөнхий боловсролын “Монгол тэмүүлэл“ сургуулийн барилга ашиглалтад орлоо
 
ШУУД: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
ШУУД: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.